УИХ-ын гишүүн С.Одонтуяа Чихэрлэг ундаанд онцгой албан татвар ногдуулах тухай хуулийг санаачлан батлуулж,уг хууль нь 2027 оны 1 дүгээр сарын 1-нээс хэрэгжихээр болсон. Гэвч уг хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажил хангалтгүй байгаа аж.
Иймд тэрбээр хуулийг үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгоор бусад улс орнуудын туршлага, судалгааг судалж, Монгол Улсад нутагшуулах чиглэлээр ДЭМБ-ын суурин төлөөлөгч Др. Сокорро Эскаланте-тэй уулзан, хамтран ажиллахаар болжээ.

Уулзалтын үеэр ДЭМБ-аас энэхүү хууль батлагдсан нь чухал алхам болохыг онцлон, уг хуулийг үр дүнтэй хэрэгжүүлж чадвал Монгол Улсад өндөр түвшинд байгаа чихрийн шижингийн өвчлөлд эерэг нөлөө үзүүлэхийг дурдлаа.




