АН-ын Хяналтын ерөнхий хорооны даргаар З.Энхболдыг сонгожээ. Хяналтын Ерөнхий хорооны чиг үүрэг нь АН-ын дүрэм мөрдүүлэх, журам сахиулах, намын өдөр тутмын үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллах бүтэц юм.
Хяналтын Ерөнхий хорооны гишүүд дараах шаардлагагыг хангажээ.
-Намын төлөөллийн төв эсхүл хяналтын төв байгууллагын гишүүнээр 8 жил ажилласан байх
-Намд элссэнээс хойш дотоод сонгуулийн бүртгэл эхлэх өдөр хүртэл хугацаанд намын Үндсэн дүрэм, журам зөрчиж сахилгын шийтгэл хүлээж байгаагүй тухай ХЕГ-ын лавлагаа.
-Авлига, албан тушаалын гэмт хэргээр эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй тухай Цагдаагийн ерөнхий газрын тодорхойлолт.





