ШУУРХАЙ МЭДЭЭ:

Энэтхэг: Эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн цалинтай чөлөө олгоно

Нийгэм

ЭМДЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэнд 13 жилийн хорих ял оноожээ

ЭМДЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэнд 13 жилийн хорих ял оноожээ

Хан-Уул, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд ЭМДЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэн нарт холбогдох хэргийг хэлэлцэн шийдвэрлэлээ.

 Албан тушаалын байдлаа ашиглаж хувийн эмнэлгүүдээс авлига авсан, өгсөн мөн хэвтэн эмчлүүлэгчийн тооноос давсан санхүүжилт өгсөн гэж буруутгажээ. Шүүх хэргийг хэлэлцээд ЭМДЕГ-ын даргаар ажиллаж байсан Л.Бямбасүрэн нарын 3 хүнийг 120 сая төгрөгийн авлига авсан гэж үзээд 6-13 жил хорих ял оноосон байна.

Шүүгдэгч Л.Бямбасүрэн, Ө.Айгиймаа, Ө.Мөнхтулга, Т.Анхтуяа, А.Төвшин, Т.Ариунтуяа, Б.Номинсувд, С.Ундрам, Д.Баянжав, С.Цэдэнсодном, П.Алтантуяа нарыг Эрүүгийн хуулийн 18.6-2.1, 18.6-2.3, 22.4-1, 22.4-2, 22.4-3, 22.5-1-т зааснаар буруутгасан байна. 

 Л.Бямбасүрэн тус 120 сая төгрөгийн 48 сая төгрөгийг нь ажилтныхаа дансаар авсан. Энэ нь мөнгө угаасан үйлдэл гэж  шүүх үзжээ.

Default Avatar
Elch.mnМэдээний нийтлэгч

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна