ШУУРХАЙ МЭДЭЭ:

Тэргүүн шадар сайдаар Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдаар М.Бадамсүрэнг томиллоо

Улс төр

Хөгжлийн төлөвлөгөөний төсөлд 15.3 их наяд төгрөгийн санхүүжилт бүхий 124 төсөл, 186 арга хэмжээг хэрэгжүүлнэ

Хөгжлийн төлөвлөгөөний төсөлд 15.3 их наяд төгрөгийн санхүүжилт бүхий 124 төсөл, 186 арга хэмжээг хэрэгжүүлнэ

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдөр /2026.05.04/-ийн ээлжит хуралдаанаар үргэлжлүүлэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл, Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.

 

Хуулийн төслийн танилцуулгатай холбогдуулж, гишүүд эдийн засгийн өсөлтийг өөдрөг төсөөлсөн байна. Гадаад нөхцөл байдал муудвал хэрхэн зохицуулахаар тусгасан талаар асууж тодрууллаа. Багш, эмч нарын цалингийн нэмэгдлийн нөлөөгөөр урсгал зардал нэмэгдсэн ч хөрөнгө оруулалт, уул уурхайн олборлолт, боловсруулалтын салбарыг дэмжих замаар эдийн засгийн өсөлтийг тогтвортой хангахаар  тооцсон гэж  ЭЗХ-ийн сайд Ж.Энхбаяр тодотгов. 

-Эдийн засаг өнгөрсөн онд 6.8 хувиар өссөн хэдий ч дотоод эрэлт сул, инфляц, ялангуяа хүнсний үнийн өсөлт өндөр хэвээр байна. Харин экспортын орлого нэмэгдэж, гадаад валютын нөөц өссөн нь макро эдийн засгийн тогтвортой байдлыг дэмжиж байна. 

 

-Төсвийн хүрээний мэдэгдлээр 2027-2029 онд эдийн засгийн өсөлтийг 5.8-6.3 хувьд хадгалах, инфляцыг үе шаттай бууруулах, төсвийн алдагдлыг ДНБ-ий 0.5 хувь хүртэл бууруулах зорилт дэвшүүлсэн байна. Мөн Засгийн газрын өрийг ДНБ-ий 50 хувийн түвшинд барьж, цаашид бууруулах бодлого баримтална гэж төсөлд тусгажээ. 

 

Монгол Улсын хөгжлийн 2027 онд баримтлах бодлогын тэргүүлэх чиглэл нь Засгийн газрын “Чөлөөлье” санаачилгыг дэмжиж, Эдийн засгийн чөлөөлөлт, Эрх зүй, дүрэм журмын чөлөөлөлт, Ногоон хөгжлийн чөлөөлөлт, Авлигын эсрэг чөлөөлөлт зэрэг дөрвөн чөлөөлөлтийн бодлого байхаар төсөлд тусгасан байна.

Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөөний төсөлд 15.3 их наяд төгрөгийн санхүүжилт бүхий 124 төсөл, 186 арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан байна.

Default Avatar
Elch.mnМэдээний нийтлэгч
Холбоотой:ЭЗХЯ

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна