“Тавантолгой түлш” компани, Монголын цахим институттэй хамтран удирдах албан тушаалтнуудаа “Ажил олгогч удирдах ажилтны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт”-д хамрууллаа. Сургалтаар хөдөлмөрийн аюулгүй байдлыг тухай Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомж, дүрэм журам, Монгол улсын стандарт шаардлагын талаарх сургалтыг Үйлчилгээний гавьяат ажилтан, Үйлдвэрлэлийн ослын ахлах шинжээч, сургагч багш Г.Эрдэнэтөгс танилцуулав.






Мөн тэрээр, үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх, үйлдвэрийн осолд хүргэдэг хүчин зүйлсээс хэрхэн урьдчилан сэргийлэх чиглэлийн мэдлэг олгох хичээлийг орсон юм.
Манай компанийн хувьд ХАБЭА-н менежментийн тогтолцооны ISO45001 стандартыг нэвтрүүлсэн байгууллага юм. Стандартын хэрэгжилт хэрхэн нутагшиж байгааг Сургагч багш Б.Цолмонбаатар практик дадлагад суурилсан хичээлээрээ үнэлэлт дүгнэлт өгч, үйл ажиллагаанд SWOT шинжилгээ хийлгэсэн юм. Сургалтад хамрагдсан удирдлагууд, ахлах мэргэжилтнүүдэд тус сургалтын төвөөс сертификат олгосон юм.


Сургалтын үеэр Монголын инженерүүдийн Cad/Cam/Cae зураг төсөл тооцооллын тэмцээнд багийн дүнгээр Тэргүүн байр эзэлсэн М.Мөнхбаатар ахлагчтай инженерүүддээ Гүйцэтгэх захирлын тушаалаар тус бүр нэг сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгосныг Ерөнхий инженер Д.Эрдэнэцогт танилцуулсан юм.




