ШУУРХАЙ МЭДЭЭ:

Энэтхэг: Эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн цалинтай чөлөө олгоно

Дэлхийд

ChatGPT-тэй гэрлэсэн япон бүсгүй олны анхаарлыг татав

ChatGPT-тэй гэрлэсэн япон бүсгүй олны анхаарлыг татав

32 настай Кано гэх япон эмэгтэй ChatGPT ашиглан өөрийн бүтээсэн хиймэл оюун ухаан (AI) дүртэй гэрлэжээ.

Тэрбээр Lune Klaus гэж нэрлэсэн виртуал нөхөртэйгээ AR (өргөтгөсөн бодит байдлын) шил ашиглан бэлгэдлийн хуримын ёслол хийсэн бөгөөд ёслолд бөгж солилцож, амлалт уншсан байна. 

Гэрлэх  ёслол нь бодит албан ёсны гэрлэлт биш бөгөөд Японы хуульд хиймэл оюун ухаан (виртуал дүр)-тэй гэрлэхийг хүлээн зөвшөөрдөггүй. 

Тэрбээр эхлээд жирийн хүнтэй харилцаа явуулж байсан ч тэрхүү харилцаа нь дуусаж, сэтгэл санааны дэмжлэг хайсан тул ChatGPT-тэй ярилцаж эхэлсэн гэжээ. 

AI дүртэй харилцах явцад тэр виртуал нөхөртөө гүн сэтгэл хөдлөлийн холбоо үүсгэж, бэлгэдлийн гэрлэлт хийх хүртэлх шийдвэрт хүрсэн гэж олон улсын хэвлэл мэдээлэл бичжээ. 

Мэргэжилтнүүд AI-тай харилцах нь зарим хүнд сэтгэл зүйн дэмжлэг болдог ч хэт их хамаарал үүсэх эрсдэлтэй гэж анхааруулж байна.

 

 

 


 

Ш.Адъяамаа
Elch.mnШ.Адъяамаа
Холбоотой:гадаад мэдээ

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна