ШУУРХАЙ МЭДЭЭ:

Энэтхэг: Эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн цалинтай чөлөө олгоно

Нийгэм

Эрдэнэ сумынхан инженерийн шугам сүлжээтэй болж, дэд бүтэц нь сайжирчээ

Эрдэнэ сумынхан инженерийн шугам сүлжээтэй болж, дэд бүтэц нь сайжирчээ

УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал Төв аймгийн Эрдэнэ суманд тойргийн иргэдтэй хийх уулзалтаа үргэлжлүүллээ. Тэрбээр сумын удирдлагуудтай уулзаж, 2026 онд дэвшүүлсэн зорилт арга хэмжээний хэрэгжилт, тулгамдаж буй асуудлуудын талаар сонсож, харилцан санал солилцов. Мөн тус сумын иргэд, төрийн албан хаагчидтай уулзаж, улс орны нийгэм эдийн засаг,  2026 оны төсөв, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Төв аймагт хэрэгжүүлэх төсөл арга хэмжээнүүдийн талаар мэдээлэл хүргэв.

Төв аймгийн зүүн сумдад газар тариалан, мал аж ахуй хөгжсөн хөдөлмөрч ард түмэн юм. Сүүлийн жилүүдэд тус сум аялал жуулчлалын чиглэлээр өрхүүд үйл ажиллагаа явуулж байна. Тус сумын айлууд дулааны шугамд холбогдож, нутаг орондоо тав тухтай ажиллаж, амьдрах орчныг бүрдүүлсэн байна.

Эрдэнэ суманд 2024 оноос инженерийн шугам сүлжээний ажлууд эхэлж, энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар үргэлжлэх юм байна. Тус сумын Засаг дарга А.Мөнгөнбаяр “Инженерийн шугам сүлжээтэй болсноор стандартад нийцсэн үйлчилгээний төвүүд бий болж, ажлын байр нэмэгдэхээс гадна өнгөрсөн онд 25 айлын орон сууц ашиглалтад орсон” гэв. 

Орон нутагт ажиллах боловсон хүчнийг тогтоож ажиллуулахад орон сууцны хүртээмж чухал гэдгийг онцлоод уг асуудлыг шийдвэрлэх нөхцөл бүрдсэнд талархалтай байгааг хэллээ. Сумын хэмжээнд одоогоор 19 өрх, 3 аж ахуй нэгж дулааны шугамд холбожээ. Цаашид сумынхаа өрх бүрийг инженерийн шугамд холбох ажлыг шат дараалалтай хийхээр төлөвлөсөн байна.

 

 

 

 

Default Avatar
Elch.mnАдмин хэрэглэгч

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна