ШУУРХАЙ МЭДЭЭ:

Энэтхэг: Эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн цалинтай чөлөө олгоно

Дэлхийд

Их Британи хөвгүүдэд “эмэгтэйчүүдийг хүндэлж сурах” хичээл зааж эхэллээ

Их Британи хөвгүүдэд “эмэгтэйчүүдийг хүндэлж сурах” хичээл зааж эхэллээ

Их Британийн зарим сургуулиуд хөвгүүдэд эмэгтэйчүүд, охидод хэрхэн хүндэтгэлтэй хандах талаар заах шинэ хичээлүүдийг нэвтрүүлж эхэллээ. Эдгээр хичээлээр өрөвдөх сэтгэл (эмпати), зөвшөөрөл (consent), эрүүл хил хязгаар тогтоох зэрэг чухал ойлголтуудад төвлөрч байна.

Энэхүү сургалтын зорилго нь сөрөг, хор хөнөөлтэй зан үйл аль хэдийн гарсны дараа биш, үүсэхээс нь өмнө зогсоох, өөрөөр хэлбэл хүүхэд, залуусыг бага наснаас нь зөв үнэт зүйлтэй болгон төлөвшүүлэхэд оршиж байна.

Боловсролын салбарын удирдлагуудын үзэж байгаагаар сургууль нь зөвхөн хичээл заахаас гадна, нийгмийн зөв үнэт зүйлсийг төлөвшүүлэхэд гэр бүлтэй хамтран үүрэг гүйцэтгэх ёстой. Эдгээр сэдвийг анги танхимд нээлттэй хэлэлцсэнээр бүх хүнд илүү аюулгүй, хүндэтгэлд суурилсан орчин бүрдэх боломжтой гэж тэд үзэж байна.

Ш.Адъяамаа
Elch.mnШ.Адъяамаа
Холбоотой:Их Британи

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна