ШУУРХАЙ МЭДЭЭ:

Энэтхэг: Эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн цалинтай чөлөө олгоно

Улс төр

ДЦС-4-ийн нэг зуухыг зогсоож, засвар хийхээр боллоо

ДЦС-4-ийн нэг зуухыг зогсоож, засвар хийхээр боллоо

Эрчим хүчний салбарын нөхцөл байдал хүнд хэвээр байгаа тул ойрын хугацаанд цахилгааны хязгаарлалт үргэлжлэхээр байна. Энэ талаар албаны эх сурвалж мэдээллээ.

Б.Баатарын мэдээлснээр, өнөө оройноос эхлэн ДЦС-4-ийн дахин нэг зуухыг зогсоож, яаралтай засвар хийх шаардлагатай болжээ. Тухайн зуухыг ашиглалтад хэвээр үлдээх нь эрсдэлтэй, цаашид ноцтой осол гарах магадлалтай тул “дэлбэрэхээс нь өмнө засвар хийх” зайлшгүй нөхцөл үүссэн байна.

Уг засвартай холбоотойгоор нийт 100 мегаваттын чадлын хомсдол үүсэж, энэ нь ойролцоогоор 20 мянган айлын цахилгаан хэрэглээтэй тэнцэх хэмжээ аж. Иймд эрчим хүчний системийн аюулгүй, тогтвортой ажиллагааг хангахын тулд цахилгааны хязгаарлалтыг үргэлжлүүлэхээс өөр аргагүй нөхцөл байдалд хүрсэн гэдгийг албаныхан онцолж байна.

Хэзээ хүртэл хязгаарлалт үргэлжлэх, засварын ажил хэдий хугацаанд дуусах нь тодорхойгүй байгаа бөгөөд нөхцөл байдлын талаар иргэдэд нэмэлт мэдээлэл өгөх юм байна.

 

Ш.Адъяамаа
Elch.mnШ.Адъяамаа
Холбоотой:ДЦС-4

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна