2024 оны сонгуулиас хойш ХҮН-ын цөөнгүй гишүүд намаасаа гарахаа мэдэгдсээр байгаа билээ. Хамгийн сүүлд аялагч Б.Мөнхцэлмэг намаасаа гарахаа өчигдөр мэдэгдлээ.
Тэгвэл ХҮН-ын дарга Т.Доржханд Тэнгэр форумд форумд оролцох үеэрээ “Өнөөдөр, та бүхэн мэдэж байгаа байх. Мөнхцэлмэг гээд залуу лайв хийгээд байгаа. Миний 10 жил хажуу талдаа ингээд бэлдэж байгаа бас нэг улстөрч залуу л даа. “Таны ингээд яриад байдаг Африкийн улсуудыг очиж үзмээр байна аа. Монголчуудад үзүүлмээр байна. Монголчууд ямар сайхан нөөцтэй, давуу талтай улс гэдгийг харуулмаар байна” гээд сайхан түүхийг нь ингээд бодитоор үзүүлээд явж байгаа эр зоригтой залуу” гэж ярьж байжээ.
Б.Мөнхцэлмэг ХҮН намын гишүүнчлэлээсээ татгалзаж байгаагаа тухайгаа “Би улс төрийн зорилгоор улс орнуудаар влог хийж явдаг байсан бол 2024 онд нэр дэвших л байсан, дэвшвэл гарах ч байсан. Тухайн үед миний нэрийг рейтингийн судалгаагаар энэ2 дүүрэгт ийм шаанстай орж байна нэр дэвшээч гэж нэг биш удаа саналууд ирж байсан. Би дэвшээгүй яагаад гэвэл надад дэлхийг танин мэдэх зорилго байсан. Бас 2015 онд үүсгэн байгуулалцаж байсан ХҮН нам засагт ороход хүссэн газрынхаа дарга даамал хийх боломж байв. Би татгалзсан, яагаад гэвэл бас л дэлхийг танин мэдэх зорилгоо дагав. Өнөөдөр би үүсгэн байгуулалцсан ХҮН намын гишүүнчлэлээсээ татгалзаж байна удахгүй Монголд очоод цаасаар өргөдлөө өгнө. Яагаад гэвэл дахиад л дэлхийг танин мэдэх зорилгоо дагаж байна. Одоо би дөнгөж дэлхийн талд хүрч байна “үүнээс цааш газар үгүй” гэж Эзэн Чингис хааныхаа үгийг биелүүлэхэд дахиад олон жилийн урт аялал намайг хүлээж байна. Бас би улс төрд бэлдээд эсвэл бэлдүүлээд байгаа зүйл огт байхгүй. Нэр дэвшихээ хүрвэл би өөрөө хэлээд зарлаад явчихна. Гэхдээ надад тийм цаг хугацаа алга, дэлхийг бүрэн танин мэдэх л чухал байна” хэмээсэн.






