ШУУРХАЙ МЭДЭЭ:

Энэтхэг: Эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн цалинтай чөлөө олгоно

Улс төр

Н.Учрал: Гадаадын банк оруулж ирэх ёстой. Тэгэж байж зээлийн хүү буурна

Н.Учрал: Гадаадын банк оруулж ирэх ёстой. Тэгэж байж зээлийн хүү буурна

УИХ-ын дарга Н.Учрал орон нутгийн аймгуудаар ажиллаж, иргэдтэй уулзалт хийж байгаа билээ. Энэ үеэр тэрбээр “Гадаадын банкуудыг Монгол Улсад оруулж ирэх ёстой. Ингэж байж зээлийн хүү бодитоор буурна” хэмээн байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр өмнө нь ч энэ асуудлыг хөндөж, “Монгол Улсад гадаадын банк байгуулахыг хуулиар огт хориглоогүй. Гэвч Монголбанк журмаар хориглочихсон байдлыг хална" гэж мэдэгдсэн. 

Харин Монголбанк энэ талаар тайлбар хийж, Монгол Улсад гадаадын банк байгуулахыг хуулиар огт хориглоогүй гэдгийг онцолж байв. 

Эдийн засагчдын үзэж буйгаар гадаадын банк Монголын зах зээлд орж ирснээр банк санхүүгийн салбарт өрсөлдөөн нэмэгдэж, зээлийн хүүг бууруулах бодит нөхцөл бүрдэх юм. Тодруулбал, хүү багатай эх үүсвэр татах боломж нэмэгдэх, үйлчилгээний чанар сайжрах, иргэд, аж ахуйн нэгжүүдэд санхүүжилт илүү хүртээмжтэй болох эерэг нөлөө үзүүлэх хүлээлттэй байна.

Иймд гадаадын банк орж ирэх эрх зүйн болон зохицуулалтын орчныг бодитоор нээх нь Монгол Улсад олон жил яригдсан зээлийн өндөр хүүгийн асуудлыг шийдвэрлэх чухал алхам болно. 

Ш.Адъяамаа
Elch.mnШ.Адъяамаа

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна