Багш нарын цалингийн нэмэгдлийн талаар Боловсролын сайд П.Наранбаяр мэдээлэл хийлээ. Тэрбээр "Багшийн үндсэн цалин 2025 оны нэгдүгээр сард 1 сая 484 мянга байсан бол одоо 2 сая 26 мянга болж нэмэгдсэн. Цэцэрлэгийн багшийн цалин 1 сая 559 мянгаас одоо 2 сая 238 мянга болж өссөн. Үндсэн цалингийн өсөлт бодитой шүү.
Цаашдаа олон төрлийн нэмэгдэл гэхээсээ илүүтэй үндсэн цалин нь амьдралынх баталгаа болох өөрчлөлт рүү орно.
Орон нутгийн нэмэгдэл өөрчлөгдөөгүй. Анги даалт, унаа хоолны нэмэгдлийг цаашид үндсэн цалинд шингээнэ. Үндсэн цалин нь 70 хувь, нэмэгдлүүд нь 30 хувь байх тогтолцоо руу орно. Энэ удаагийн цалингийн нэмэгдэл орлого багатай багш нарт илүү ээлтэй шинэчлэлт болсон. Цаашид ур чадварын нэмэгдлийг зөвхөн олимпиад, уралдаан, тэмцээнд амжилт гаргасан тохиолдолд олгодог болно" гэлээ.






