АНУ өнөөдрөөс буюу наймдугаар сарын 3-наас эхлэн тодорхой улсын иргэдэд хамаарах жуулчны (B-2) болон бизнесийн (B-1) визийн барьцааны хөтөлбөрийг байнгын журам болгон хэрэгжүүлж эхэллээ. Шинэ журмын дагуу консулын ажилтан шаардлагатай гэж үзвэл виз олгохын өмнө 10,000, 15,000 эсвэл 20,000 ам.долларын буцаан олгогдох барьцаа шаардах боломжтой болсон байна.
Энэхүү барьцааны мөнгийг виз эзэмшигч АНУ-д зөвшөөрөгдсөн хугацаандаа байж, хугацаандаа эх орондоо буцсан тохиолдолд бүрэн буцаан олгоно. Харин визийн нөхцөл зөрчиж, хугацаа хэтрүүлэн оршин суувал барьцааг улсын орлого болгох боломжтой аж.
Уг журам нь бүх улсын иргэдэд адил үйлчлэхгүй бөгөөд одоогоор визийн хугацаа хэтрүүлэн оршин суух эрсдэл өндөр гэж үнэлэгдсэн Монгол Улс зэрэг 50 улсын иргэдэд голчлон хамаарч байна. АНУ-ын Төрийн департамент цаашид энэ жагсаалтыг шинэчилж, нэмэх эсвэл хасах боломжтой гэж мэдэгджээ.
АНУ 20 мянган ам.долларын визийн барьцааны журмыг хэрэгжүүлж эхэллээ


Elch.mn
Ш.Адъяамаа
Ш.Адъяамаа

Elch.mnШ.Адъяамаа
Холбоотой:АНУ
Энэ мэдээг хуваалцах:




