ШУУРХАЙ МЭДЭЭ:

Энэтхэг: Эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн цалинтай чөлөө олгоно

Нийгэм

Ц.Сүхбаатар: Ерөнхийлөгч ЗГ-т тэтгэврийн асуудлаар чиглэл өгнө гэж горьдож байна

Ц.Сүхбаатар: Ерөнхийлөгч ЗГ-т тэтгэврийн асуудлаар чиглэл өгнө гэж горьдож байна

Монголын Ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатараас дараах тодруулгыг авлаа. 

Тэрбээр "Ерөнхий сайд тэтгэвэр нэмэх мөнгөгүй гэж хэлнэ лээ. Ахмадууд 2026 оны төсөв батлахаас өмнө шаардлага тавьж ирсэн. 1.5 саяд хүргэх шаардлагыг хүлээж авалгүйгээр 80хан мянгаар нэмэгдүүлсэн нь ахмадын дургүйцлийг хүргэсэн. Төсвийн тодотгол хийж алт, мөнгө уурхай хаана баялаг байдаг юм тэрнээсээ мөнгө гаргаж ахмадын тэтгэврийг нэмэх ёстой. Ерөнхийлөгч Засгийн газарт чиглэл өгнө байх гэж горьдож байна. 70-100 настай ахмадын тэтгэврийг эхлээд шийдмээр байгаа юм. Эрт тэтгэврт гарсан хүмүүс тэр хэрээрээ бага тэтгэвэр авч байна" гэлээ. 

 

Default Avatar
Elch.mnАдмин хэрэглэгч

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна