Австралийн Засгийн газар 2026 оны долдугаар сарын 1-нээс эхлэн томоохон супермаркетууд хэт өндөр үнэ тогтоохыг хориглох шинэ хуулийг хэрэгжүүлэхээр болжээ. Энэхүү шийдвэр нь Coles, Woolworths зэрэг томоохон худалдааны сүлжээг чиглэсэн бөгөөд хэрэглэгчдийг үнэ өсөлтөөс хамгаалах зорилготой юм.
Шинэ хуулиар хэт их үнэ тогтоосон тохиолдолд компаниуд хамгийн ихдээ 10 сая Австрали доллар хүртэл торгууль төлөх боломжтой.
Монголд хүнсний үнэ тогтмол өсч ялангуяа сүлжээ дэлгүүр, импортлогчид үнийн өсөлтөд шууд нөлөө үзүүлдэг.
Австралид хэрэгжих шинэ хууль нь хэт өндөр үнэ тогтоохыг хориглох замаар хэрэглэгчийн худалдан авах чадварыг хамгаалах нь. Монголд ч хэрэглэгчдийг үнэ өсөлтөөс хамгаалах хууль хэрэгтэй байна.






