ШУУРХАЙ МЭДЭЭ:

Энэтхэг: Эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн цалинтай чөлөө олгоно

Улс төр

Ц.Баатархүү МАН-ын БЭТ болсон уу?

Ц.Баатархүү МАН-ын БЭТ болсон уу?

Ардчилсан намын гишүүдийн зүгээс УИХ-ын гишүүн Ц.Баатархүүг МАН-аас томилогдсон Бүрэн эрхэт төлөөлөгч /БЭТ/ хэмээн шүүмжлэх, зэмлэхийн дундуур хэлэх болсон байна. АН-ынхаа гишүүдэд ингэж хэлэгдэх болсон нь хэд хэдэн үндэслэлтэй. 

Засгийн газар дэд сайдууд томилсонтой холбоотойгоор АН-аас эсэргүүцсэн байр суурийг илэрхийлж, тус намын дарга О.Цогтгэрэлийн албан бланк дээр Ерөнхий сайдыг огцруулах гарын үсэг цуглуулж эхлэхэд, АН-ын гурван гишүүн МАН-ын гишүүдтэй нийлж, “төрийн бүтээмжийг дээшлүүлэх” нэртэй хамтарсан ажлын хэсэг байгуулсанаа зарлаж байв. Өөрөөр хэлбэл, Засгийн газрыг огцруулах бус эвлэрэх “наймаа” хийсэн, ажлын хэсэг гэгчийг байгуулахыг АН-аас тэргүүлэн оролцсон нь Ц.Баатархүү байв. УИХ дахь АН-ын бүлгийнхээ бодлогын эсрэг байж, МАН-д үйлчилсэн нь үүгээр дуусахгүй. УИХ-ын 2024 оны сонгуулиар Чингэлтэй, Сүхбаатар дүүргээс Ц.Баатархүү, Х.Болормаа нар намаасаа ялалт байгуулсан. Чингэлтэйгээс Ц.Баатархүү ганцаараа сонгогдсон нь МАН-ынхантай “сайн тохироо” хийсний шан гэж хардах нь бий. МАН-аас нэр дэвшигчидтэй нийлж, нөхдөө “мурьж” байж, сонгогдсон гэх шүүмжлэл түүнийг дагадаг. 

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт Цахим хөгжил, харилцаа холбооны сайдаар томилогдсон нь ч цаанаа учиртай. Нэг нутаг нуг гэдгээрээ Л.Оюун-Эрдэнээс дэмжлэгтэйгээр сайдын суудалд заларсан хэмээн намын нөхөд нь үздэг. Одоо ч Л.Оюун-Эрдэнэтэй холбоотой байж, түүний “суганд” хавчуулагдсан хэвээр байна хэмээн намын нөхөд нь үзэж байгаа юм. Түүний хамгийн том “но” нь Засгийн газрыг огцруулахыг дэмжихгүйгээр барахгүй эвлэрэх ажлын хэсэг байгуулсан нь МАН-д “худалдагдсан” гэж дүгнэхэд хүргэж байгаа юм. Иймээс түүнийг АН дахь МАН-ын БЭТ гэж шүүмжилж байна.

 

Н.Сарангэрэл 

 

Default Avatar
Elch.mnМэдээний нийтлэгч
Холбоотой:Ц.Баатархүү

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна