ШУУРХАЙ МЭДЭЭ:

Энэтхэг: Эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн цалинтай чөлөө олгоно

Улс төр

М.Бадамсүрэн: Яамыг Дарханаас нүүлгэхгүй, нааш, цааш нүүлгэх нь хүний эрхийн зөрчил

М.Бадамсүрэн: Яамыг Дарханаас нүүлгэхгүй, нааш, цааш нүүлгэх нь хүний эрхийн зөрчил

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамыг Дархан-Уул аймгаас нийслэл руу буцаан нүүлгэх эсэхийг салбарын сайдаас нь тодрууллаа. 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн “Яамыг Дархан-Уул аймгаас Улаанбаатар хот руу нүүлгэх шийдвэр гаргаагүй. Намайг ажил авахад яам хоёр талдаа үйл ажиллагаа явуулдаг байсан. Харьяа газруудын дийлэнх нь Дархан-Уул аймагт, Мал эмнэлгийн ерөнхий газар, Жижиг, дунд үйлдвэрлэлийн газар, Судалгаа хөгжлийн төв болон лабораториуд Улаанбаатарт үйл ажиллагаа явуулдаг. 

Тухайн үед УИХ-ын тогтоол гарч, ХХААХҮЯ Дархан-Уул аймаг руу нүүсэн. Хэрэв би өмнө нь энэ салбарын сайд байсан бол олон нийт болон ажилтан, албан хаагчдаас санал асуулга авсны үндсэн дээр яамаа нүүлгэх эсэхийг шийдэх байсан. Ер нь бол хүний эрхэд нөлөөлсөн шийдвэрийг гаргасан. Мөн судалгаа, тооцоо багатай шийдвэр байсан. 

Миний хувьд хүний эрхийг дээдэлнэ. Нааш, цааш нь нүүлгээд тоглоом шиг байж болохгүй. Хүмүүс байр сууцаа зараад, гэр бүлээ ажлаас нь гаргаад, хүүхдүүдийнхээ сургуулийг шилжүүлээд явсан. Дархан-Уул аймагт ажиллаж байгаа яамны ажилчид буцаад нүүнэ гэж санаа зовнихгүйгээр ажлаа хийж болно" гэлээ. 

 

БИЧЛЭГИЙГ ЭНДЭЭС:

 

 

Ш.Адъяамаа
Elch.mnШ.Адъяамаа
Холбоотой:М.Бадамсүрэн

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна