ШУУРХАЙ МЭДЭЭ:

Энэтхэг: Эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн цалинтай чөлөө олгоно

Нийгэм

Багш нарын цалин нэмэгдээгүй тул татвар төлөхөөс татгалзах тухай ярьж эхэлжээ

Багш нарын цалин нэмэгдээгүй тул татвар төлөхөөс татгалзах тухай ярьж эхэлжээ

Багш нарын ажил хаялтын дараах бодит байдал: Цалингийн нэмэгдэл амлалтаас зөрж, эсэргүүцэл дахин хурцдав. 

Багш нарын цалин, нийгмийн баталгааг сайжруулах зорилготойгоор өрнөсөн ажил хаялтын үр дүн бодит байдал дээр хангалтгүй байгаад салбарынхны дунд шүүмжлэл дагуулж байна. Зарим багш, боловсролын байгууллагын удирдлагуудын зүгээс уг тэмцэл нь бодит цалингийн өсөлтөөс илүүтэй МҮЭ-үүдийн гишүүнчлэлийг нэмэгдүүлэх хэлбэрт шилжсэн гэх байр суурийг илэрхийлж эхэллээ.

Нэгэн сургуулийн захирал “Цалин орсон ч өмнөх оныхоос ердөө 113 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна. Үндсэн цалин нэмэгдсэн гэх боловч хоол, унаа, ур чадварын нэмэгдэл олгогдоогүй учраас эцсийн дүндээ бодит өсөлт бараг мэдрэгдэхгүй байна” хэмээн мэдээлсэн юм.

Салбарын сайд нь багш нарын цалин 50 хувиар, дунджаар 750 орчим мянган төгрөгөөр нэмэгдэнэ гэж мэдэгдсэн ч багш нарын зүгээс бодит байдал дээр цалин 10 хувьд ч хүрэхгүй хэмжээгээр нэмэгдсэн гэж үзэж байна. Үүнтэй холбоотойгоор төрөөс өгсөн амлалт, бодит хэрэгжилтийн хооронд ноцтой зөрүү гарч байгааг тэд онцолжээ.

Зарим багш нарын дунд цаашид тэмцлийн хэлбэрийг өөрчлөх, бүр татвар төлөлтийг зогсоох хүртэл санал яригдаж эхэлсэн нь боловсролын салбар дахь нөхцөл байдал дахин хурцдаж болзошгүйг илтгэж байна.

Ш.Адъяамаа
Elch.mnШ.Адъяамаа
Холбоотой:багш нар

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна