ШУУРХАЙ МЭДЭЭ:

Энэтхэг: Эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн цалинтай чөлөө олгоно

Улс төр

Боловсролын байгууллагын цалингийн нэмэгдлийг түр зогсоосон уу?

Боловсролын байгууллагын цалингийн нэмэгдлийг түр зогсоосон уу?

Боловсрол, шинжлэх ухааны яам болон Боловсролын ерөнхий газар 2026 оны төсөв, цалин тооцоололтой холбоотой шинэ чиглэлүүдийг боловсролын байгууллагуудад мэдэгдсэн талаар багш нарын төлөөлөл мэдээллээ. 

Уг мэдэгдэлд "Эдийн засгийн нөхцөл байдал одоогоор сайжрах төлөвгүй байгаа бөгөөд бодит өөрчлөлт 2026 оны эхний хагас жилээс л ажиглагдахаар байна. Үүний улмаас боловсролын байгууллагын багш, ажилчдын цалинг 50 хувиар нэмэгдүүлсэн хэдий ч төсөв хэтэрхий хүрэлцэхгүй байгаа тул 2025 оны төсвийн хэмнэлтийн бодлого үргэлжилсээр байна" гэжээ.

Шинэ чиглэлээр цалингийн зарим бүрэлдэхүүн хэсгийг түр хугацаагаар олгохгүй байхаар болжээ. Үүнд:
  •Ур чадварын нэмэгдэл: Шалгуур үзүүлэлтийн журам шинэчлэн батлагдах хүртэл түр зогсооно.
    •   Унаа, хоолны нөхөх төлбөр: Бүтэн хэмжээгээр олгохгүй, тодорхойгүй хугацаанд царцаана.
    ЗАН-гийн нэмэгдэл: Хуульд заагаагүй нэмэгдлийг олгохыг хориглоно.
  • ХАБ, бүтэц, орон тоо: Баталгаажаагүй болон шаардлагагүй хавсрангийн нэмэгдлийг түдгэлзүүлнэ.
    •  Дундаж цалин тооцоолол: Үндсэн цалинг дээр зөвхөн нэмэгдэл хөлсийг тооцож, илүү цаг, урамшуулал, тогтмол бус нэмэгдлийг оруулахгүй.

Эдгээр шийдвэрүүд албан ёсоор батлагдсан тохиолдолд дахин мэдээлэл хүргүүлэхээр болжээ. Одоогоор сургуулиудыг урьдчилсан байдлаар цалингийн тооцоогоо шинэ чиглэлийн дагуу бэлтгэхийг зөвлөж байна гэсэн байна. 

Ш.Адъяамаа
Elch.mnШ.Адъяамаа
Холбоотой:багш нар

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна