ШУУРХАЙ МЭДЭЭ:

Энэтхэг: Эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн цалинтай чөлөө олгоно

Дэлхийд

Дээрэлхүүлбэл “хариу барь, багш руу бүү гүй” гэж хэлсэн ээжийн зөвлөгөө эцэг эхчүүдийг хоёр хуваалаа

Дээрэлхүүлбэл “хариу барь, багш руу бүү гүй” гэж хэлсэн ээжийн зөвлөгөө эцэг эхчүүдийг хоёр хуваалаа

Сургуулийн орчинд дээрэлхэгчидтэй хэрхэн тэмцэх вэ гэдэг асуудалд нэгэн ээжийн хэлсэн үг олон нийтийг хоёр хуваалаа. Тэрбээр хүүхдүүддээ “хэрвээ хэн нэгэн цохивол буцааж цохь” гэж заадаг гэж хэлжээ. Харин та хүүхдүүддээ тэмцэж хариу барихыг заах уу, эсвэл холдож явахыг зөвлөх үү?

27 настай ээж Бриттани Норрис TikTok-т байршуулсан бичлэгээрээ олны анхаарал татав. Тэрээр хүүхдүүдээ сургууль дээрээ халдлагад өртвөл зөвхөн багшид хэлэх биш, өөрийгөө хамгаалах ёстой гэж заадаг тухайгаа ярьжээ. Мөн хэрвээ энэ нь хангалтгүй бол өөрөө оролцоно гэж нэмж хэлсэн байна. Энэхүү бичлэг богино хугацаанд олон сая хандалт авч, мянга мянган сэтгэгдэлтэй болж, олон нийтийг хоёр талд хуваасан юм.

Дэмжигчид нь “багшид хэл” гэж хэлдэг ч юу ч өөрчлөгдөөгүй гэж үзжээ. Зарим эцэг эхчүүд хүүхдүүд нь удаа дараа дээрэлхүүлж байсан ч сургуулиас дорвитой арга хэмжээ аваагүй тухай туршлагаа хуваалцсан байна. Тэд өөрийгөө хамгаалах нь хүүхдэд ч хамаарах суурь эрх бөгөөд өөрийгөө хамгаалж сурах нь итгэлтэй болгодог, дээрэлхэлтийг зогсооход тусалдаг гэж үзжээ.

Харин шүүмжлэгчид хүчирхийллийг өдөөх нь хүүхдүүдэд буруу ойлголт өгч, асуудлыг даамжруулж болзошгүй гэж анхааруулсан байна. Мөн ийм үйлдэл нь сургуулийн сахилгын шийтгэлд хүргэж болзошгүй гэж үзжээ. Маргаан үргэлжилж байгаа ч сэтгэгдлүүдийн дийлэнх нь тухайн ээжийн талд байна.

Ш.Адъяамаа
Elch.mnШ.Адъяамаа

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна