ШУУРХАЙ МЭДЭЭ:

Энэтхэг: Эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн цалинтай чөлөө олгоно

Улс төр

Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өсчээ

Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өсчээ

Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн систем нэвтрүүлж, Улаанбаатар смарт карт, банкны карт, гар утасны аппликейшн, QR код, бэлэн мөнгө зэрэг сонголтоор төлбөр төлж, нийтийн тээврээр үйлчлүүлж байна. Түүнчлэн өнгөрсөн жилүүдэд нийслэл “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн 24 хувийг эзэмшдэг байсан тул нийтийн тээврийн орлогыг хянах боломж сул байсан. Энэ асуудлыг шийдэхийн тулд нийслэл “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн 79 хувийн хувьцаа эзэмшигч болж, хувьцаа эзэмших эрхийг гурав дахин нэмэгдүүлж, улмаар орлогыг хянадаг болсон. Үр дүнд нь нийтийн тээврийн орлого 2025 оны жилийн эцсийн байдлаар 69.3 хувиар буюу 23.1 тэрбум төгрөгөөр өсөөд байна. 

Default Avatar
Elch.mnМэдээний нийтлэгч
Холбоотой:Нийтийн тээвэр

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна