ШУУРХАЙ МЭДЭЭ:

Энэтхэг: Эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн цалинтай чөлөө олгоно

Улс төр

Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

2026 оны нэгдүгээр сарын 30-ны 06:45 цагт "Сайхан ирээдүй" ХХК-ийн 18-037 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийг ариун цэврийн өрөө орох хооронд автобусыг нь хулгайлсан хэрэг гарчээ. 
Тодруулбал, тухайн автобус 07:01 цагт Вокзалаас Өвөр Согоот чиглэлд явах гэж байсан байна. Тээврийн хэрэгслийг авч явсан этгээд камерыг нь унтраасан учир харах боломжгүй болсон тул холбогдох албаныхан Замын хөдөлгөөний Удирдлагын төв, Авто тээврийн хяналтын төвд хандсан байна. Ингээд Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс ухаалаг камерын системээр тухайн тээврийн хэрэгслийг Моносын уулзвар орчимд зогсож байгааг илрүүлж, хоёр цаг дотор олсон байна. 
Ташрамд, 2024 онд Улаанбаатар хотын 176 уулзвар гарц, замд 2600 гаруй ухаалаг камерыг шинээр суурилуулсан. Ухаалаг камерын системийг найман чиглэлээр ашиглаж байгаа аж.

Ш.Адъяамаа
Elch.mnШ.Адъяамаа

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (1)

1
1232026 оны нэгдүгээр сар 29

Үүнийг л гайхамшиг гэх байх даа кккккккккккк, гайхамшигтай ухаантай шийдэл олжээ, одоо бүх замын цагдаагаа халсан нь дээр болжээ