ШУУРХАЙ МЭДЭЭ:

Авто зам ашигласны төлбөрийг газар дээр нь төлүүлж эхэллээ

Нийгэм

Гаалийн улсын байцаагч нарт холбогдох 11 эрүүгийн хэрэг шүүхээр шийдвэрлэгдэв

Гаалийн улсын байцаагч нарт холбогдох 11 эрүүгийн хэрэг шүүхээр шийдвэрлэгдэв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс гаалийн улсын байцаагч болон гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, тээвэрлэгч нарт холбогдох 15 эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж дуусган, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлснээс 11 нь шүүхээр хянан шийдвэрлэгдээд байна.

Гаалийн ерөнхий газрын болон Улаанбаатар хотын Гаалийн газрын, мөн Замын-Үүд дэх Гаалийн газрын нэр бүхий албан тушаалтнууд нь Монгол Улсын хилээр бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт шалгалт хийхдээ бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бараа тээвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг гүйцэтгэж үргэлжилсэн үйлдлээр хахууль авах, хууль бусаар олсон орлогын эх үүсвэр, бодит шинж чанарыг өөрчлөн мөнгө угаасан, Эрүүгийн хуулийн 22.1, 22.4, 22.5, 22.10-т тус тус заасан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн байж болзошгүй үйлдлийг 2026 оны 5 дугаар сард илрүүлэн шалгасан.

Энэ хугацаанд 20 эрүүгийн хэрэгт холбогдуулан гаалийн улсын байцаагч 40, итгэмжлэгдсэн төлөөлөгч 30 буюу нийт 70 хүнийг яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагааг явуулсан байна. Эдгээрээс шүүхээр:

 

  • Эрүүгийн хуулийн 22.4-1-т заасан хахууль авах гэмт хэргийг үйлдсэн гаалийн улсын 3 байцаагчид 1 жилийн хорих ял ногдуулж, төрийн албанд ажиллах эрхийг хассан.

     

  • Эрүүгийн хуулийн 22.5-1-т заасан хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн итгэмжлэгдсэн төлөөлөгч 6 хүнийг тус бүр 2,7 сая төгрөгөөр торгох ял ногдуулж, төрийн албанд ажиллах эрхийг хассан.

     

  • Эрүүгийн хуулийн 22.5-1-т заасан хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн итгэмжлэгдсэн төлөөлөгч 1 хүнийг 4,0 сая төгрөгөөр торгох ял ногдуулсан.

     

  • Эрүүгийн хуулийн 22.4-1, 22.5-1-т заасан хахууль авах, өгөх гэмт хэргийг үйлдсэн гаалийн улсын 1 байцаагч, итгэмжлэгдсэн төлөөлөгч 1 хүнд тус бүр 1 жил 1 хоног хорих ял ногдуулж, нийтийн албанд ажиллах эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар хассан.

 

Одоогийн байдлаар 1 эрүүгийн хэрэг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхэд, 3 эрүүгийн хэрэг Нийслэлийн Прокурорын газарт шүүхэд шилжихээр хянагдаж байгаа бөгөөд 5 эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Default Avatar
Elch.mnМэдээний нийтлэгч

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна