Монголд сурагчдын дээрэлхэлтийг хувийн хэрэгт тэмдэглэж, цаашдын боловсролд нь нөлөөлдөг болно.
Сурагчид нэгнээ доромжлох, хүчирхийлэх, цахимаар дээрэлхэх зэрэг зөрчил гаргасан тохиолдолд тухайн сурагчийн хувийн хэрэгт албан ёсоор тэмдэглэдэг болно. Ингэснээр цаашид их сургуульд элсэх, гадаадад тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахад хүндрэл үүсэх нөхцөл бүрдэх аж.
Энэ талаар Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин мэдээлэхдээ, сургуулийн орчин дахь дээрэлхэлт, хүчирхийллийг таслан зогсоох, сурагчдын ёс зүй, хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор дээрх зохицуулалтыг хэрэгжүүлэхээр болсон гэдгийг онцоллоо.
Тэрбээр “Сурагч байх үеийн зан үйл, харилцаа нь зөвхөн тухайн үедээ биш, ирээдүйн боловсрол, боломжид нөлөөлөх чухал үзүүлэлт болж байна” хэмээн тайлбарласан.






