ШУУРХАЙ МЭДЭЭ:

Тэргүүн шадар сайдаар Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдаар М.Бадамсүрэнг томиллоо

Эдийн засаг

Эдийн засгийн мэргэшсэн сэтгүүлч бэлтгэх “ECONMEDIA” сургалт амжилттай үргэлжилж байна

Эдийн засгийн мэргэшсэн сэтгүүлч бэлтгэх “ECONMEDIA” сургалт амжилттай үргэлжилж байна

Монгол Улсын Төв банкнаас банк, санхүүгийн тогтвортой байдалд дэмжлэг үзүүлэх, иргэдийн санхүү, эдийн засгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх чиг үүргийнхээ хүрээнд “Иргэдийн эдийн засгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх стратеги”-ийг хэрэгжүүлдэг билээ. Энэхүү стратегийн тэргүүлэх 4 чиглэлийн нэг болох сэтгүүлчдэд эдийн засгийн анхан болон дунд шатны мэдлэг олгох ажлыг олон талт хэлбэрээр, үе шаттайгаар зохион байгуулж ирсний нэг нь эдийн засгийн мэргэшсэн сэтгүүлч бэлтгэх “ECONMEDIA” сургалт юм.

Уг сургалтаар санхүү, эдийн засгийн ерөнхий ойлголт өгөхөөс гадна эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, түүнд нөлөөлж буй гадаад, дотоодын эерэг сөрөг хүчин зүйлсийн талаарх цаг үеийн мэдээ, мэдээллийг өгч байна. Мөн санхүүгийн тогтвортой байдал, макро эдийн засгийн тухай ойлголт, Төв банкны бодлого, үйл ажиллагаа болон хувь хүний санхүүгийн боловсрол зэрэг тодорхой сэдвийн хүрээнд Монголбанкны удирдлагууд нээлттэйгээр мэдээлэл солилцож байгаагийн дээр мэргэжлийн эдийн засагчид, тусгайлан сургалт орж байна.

Энэ оны 4-р сарын 15-ны өдрөөс эхэлсэн уг сургалт нь энэ сарын 26-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд Сангийн яам, Үндэсний статистикийн хорооны төлөөлөл, их дээд сургуулийн эрдэмтэн багш нар мөн илтгэгч багшаар уригдан онол, практик хосолсон хэлбэрээр сургалт орох юм. Нийт 5 модультай, 6 удаагийн сургалт бүхий “ECONMEDIA” хөтөлбөрт одоогоор 24 сэтгүүлч хамрагдаж байна.

 

Default Avatar
Elch.mnМэдээний нийтлэгч
Холбоотой:Mongolbank

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна