ШУУРХАЙ МЭДЭЭ:

Энэтхэг: Эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн цалинтай чөлөө олгоно

Улс төр

Эмч, багшийн цалингийн асуудлаар Ерөнхий сайд, УИХ-ын даргад шаардлага хүргүүллээ

Эмч, багшийн цалингийн асуудлаар Ерөнхий сайд, УИХ-ын даргад шаардлага хүргүүллээ

Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооноос 2026 оны Улсын төсвийн хэрэгжилт, төрийн албан хаагчдын цалин хөлсний нэмэгдэлтэй холбоотой үүсээд буй зөрчил, тодорхой бус байдлыг арилгах шаардлагыг Ерөнхий сайд болон Улсын Их Хурлын даргад тус тус албан бичгээр хүргүүллээ. 

УИХ-аас боловсрол, эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан ч Засгийн газрын түвшинд тогтоол, шийдвэрүүд хоорондоо зөрчилдөж, нэмэгдлийг бодит орлогод бүрэн тусгахгүй байгаа нь олон мянган багш, эмч, ажилтны эрх ашгийг хохироож байгааг МҮЭ-ийн холбоо онцолсон байна. 

Тус холбоо төсвийн хэрэгжилтэд УИХ-ын хяналт шалгалтыг чангатгах, Засгийн газрын шийдвэрүүдийг хууль, батлагдсан төсөвтэй нийцүүлэх, цалингийн нэмэгдлийг “шинэ үндсэн цалин”-аас тооцох чиглэл өгөхийг шаардаж, асуудлыг олон нийтийн өмнө нээлттэй хэлэлцэхийг хүсжээ. 

МҮЭ-ийн холбооноос шаардлагын хариуг 2026 оны хоёрдугаар сарын 2-ны дотор ирүүлэхийг шаардсан бөгөөд хариу ирэхгүй тохиолдолд тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ гэдгээ албан ёсоор мэдэгджээ.

 

 

 

 

 

 

 

УИХ-ын даргад хүргүүлсэн албан бичиг:

 

 

 

Ш.Адъяамаа
Elch.mnШ.Адъяамаа

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна