ШУУРХАЙ МЭДЭЭ:

Энэтхэг: Эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн цалинтай чөлөө олгоно

Улс төр

Д.Энхтуяа: МАН-д ахмадуудын 4 их наяд боломжгүй, харин хулгайд хэдэн зуун их наяд боломжтой

Д.Энхтуяа: МАН-д ахмадуудын 4 их наяд боломжгүй, харин хулгайд хэдэн зуун их наяд боломжтой

УИХ-ын гишүүн Д.Энхтуяа тэтгэврийн доод хэмжээг 1.5 сая төгрөг болгоход жилд 4 их наяд төгрөг шаардлагатай гэсэн үндэслэлээр “ямар ч боломжгүй” хэмээн тайлбарлаж буй МАН-ыг эрс шүүмжиллээ.

Тэрбээр “Ахмадуудаасаа өөрсдийнх нь олон жил төлсөн татварыг харамлаж байна. Тэтгэврийн доод хэмжээг нэмэхэд мөнгө байхгүй гэж хэлдэг атлаа олон их наядын хулгай, луйврыг үл тоомсорлож ирсэн нь шударга бус хэмээн мэдэгдэв.

Д.Энхтуяа МАН-тай холбоотой олон нийтэд яригдаж ирсэн томоохон хэргүүдийг дурдан,
– 60 тэрбумын схем,
– ЖДҮ-ийн сангийн зөрчил,
– Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн хэрэг,
– Хөгжлийн банкны чанаргүй зээл,
– Ковидын үеийн төсвийн зарцуулалт,
– Нүүрсний хулгайн хэрэг, оффтек гэрээ,
– Ногоон автобусны асуудал,
– “Эрдэнэс Оюу Толгой”-той холбоотой санхүүгийн маргаан зэрэг нь нийтдээ хэдэн арван их наядаар хэмжигдэх асуудал гэдгийг тэрбээр онцоллоо.

Тэтгэврийн доод хэмжээг нэмэх асуудал нийгмийн анхаарлын төвд хэвээр байгаа бөгөөд ахмад настнуудын зүгээс амьжиргааны өртөгтэй уялдуулсан бодит өсөлт хийхийг шаардсаар байгаа билээ. 

 

Ш.Адъяамаа
Elch.mnШ.Адъяамаа
Холбоотой:Д.Энхтуяа

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (1)

E
Enh jargal 2026 оны нэгдүгээр сар 31

sain bna uu saihan owoljij bna uu ahmadiin tetgwer nemh n zowshu ta nar shiree toirson heruul yrj baihaar oor asuudlaa hurdan zehzel za neg yrisan zvvlee dahin dawtaj yrhaa bol jawhlan Aybakr 2ogstor