ШУУРХАЙ МЭДЭЭ:

Энэтхэг: Эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн цалинтай чөлөө олгоно

Нийгэм

"Монгол эрдэмтэн, багш нарын зохион бүтээсэн автомат хаалт онгойлгодог чипийг хотхон, хороололд суурилуулна" гэлээ

"Монгол эрдэмтэн, багш нарын зохион бүтээсэн автомат хаалт онгойлгодог чипийг  хотхон, хороололд суурилуулна" гэлээ

Цагдаагийн Ерөнхий Газрын(ЦЕГ) Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба Дотоод Хэргийн Их Сургуулийн(ДХИС) Цахим зайн сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн Э.Баттөр цагдаа, онцгой байдал, түргэн тусламжийн төвд ирүүлсэн дуудлага мэдээллийг цаг алдалгүй түргэн шуурхай шийдвэрлэх зорилгоор бүх төрлийн автомат хаалтыг нээх зориулалт бүхий смарт чипийг санаачилжээ. Улмаар ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба Шинжлэх Ухаан Техникийн Их Сургуулийн(ШУТИС) Мэдээлэл холбооны технологийн сургуулийн багш, дэд профессор Ц.Тэнгис, Б.Дорж, Н.Ганхуяг нартай хамтран хотхон, хорооллын гаднах бүх төрлийн хаалтыг онгойлгодог чипийг зохион бүтээсэн байна. 

Уг чипийг Баянзүрх дүүргийн гэмт хэрэг, зөрчлийн дуудлага мэдээлэл хамгийн их бүртгэгддэг орон сууцны 100 байршилд суулгаж туршжээ. 

 

Энэ хугацаанд цагдаа дуудлага авсан даруйд цаг алдалгүй хотхон, хороололд нэвтэрч, гэмт хэрэг, зөрчилд түргэн шуурхай арга хэмжээ авч, таслан сэргийлсэн гээд олон эерэг үр дүн гарчээ. Монгол эрдэмтэн, багш нарын зохион бүтээсэн уг чипийг нийслэлийн есөн дүүргийн бүх хотхон хороололд суурилуулах нь цаг үеэ олсон зөв ажил. 

Энэхүү тусгай чипээр зөвхөн цагдаа гэхгүй эмнэлэг, онцгой байдлын байгууллагын бүх машин шууд нэвтэрдэг байх хэрэгтэйг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын(НИТХ) дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга эрдэмтэн багш нартай уулзах үеэр онцлов. 

Нийслэл хотын хэмжээнд өнөөдрийн байдлаар 1,288 автомат хаалт байгаа гэх судалгаа бий. Цаашид автомат хаалт нийлүүлж суурилуулдаг аж ахуйн нэгжүүдтэй уулзалт зохион байгуулж, багш нарын уг бүтээлийг илүү боловсронгуй болгоход мэдээлэл технологийн салбарын аж ахуйн нэгжүүдийг хамтран ажиллахыг уриаллаа.

Default Avatar
Elch.mnМэдээний нийтлэгч
Холбоотой:орон сууц

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна