ШУУРХАЙ МЭДЭЭ:

Энэтхэг: Эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн цалинтай чөлөө олгоно

Нийгэм

Зулын 25-ны их дүйчэн өдөр энэ сарын 14-нд тохионо

Зулын 25-ны их дүйчэн өдөр энэ сарын 14-нд тохионо

Жил бүрийн өвлийн тэргүүн сарын 25-ны энэ өдөр Богд Зонхова муу сэтгэлийг ялан дийлж улмаар нууц тарнийн онцгой эрдмийг олж нийтийн үзэгдэл нирваан дүр үзүүлсэн юм.

Энэ зохиолоороо онцгой өдөр болон адислагдаж түүнээс хойш олон мэргэдүүд буян хийхэд онцгой арвижсан өдөр учир хүн бие, хэл, сэтгэлээ сайн сайхан зам мөрт хөтлөвөөс бусад өдрөөс илүү онцгой үр дүн болгон хувиргасан байдаг.

Энэ өдөр шашин шүтэх эс шүтэхээс үл хамааран бид дор бүрнээ яавал энэ болон эцэс хойчид тустай түүнчлэн бусдад тустай өдрийг өнгөрүүлж болохоор байна улам хичээе !

Бусад хүн бүгд амар амгалан аз жаргалын дээдийг эдлээсэй зовлон муу сэтгэл түүний үр дагавраас хагацаасай гэж бодож тэр бүгдэд жаахан ч гэсэн тус болж хувь нэмрээ оруулах юмсан гэж Богд Зонхова тэргүүтэн бусдын төлөө агуу үйлс зохиосон тэдгээрийн адил энэ өдрийг өнгөрүүлье гэж хичээх юм бол бусад өдрөөс илүү ялгамжаатай болно.

Та энэ өдөр мэгзэм сайн тоолж Богд Зонховын үйлс зохионгуйд даган баясч, муу сэтгэлийг ялан дийлсэн адил би ч гэсэн зовлон асуудал бүхний уг суурь болсон муу сэтгэлийг ялан дийлье гэж өөртөө амлалт өгч зоригжуулбаас үр дүн нь илүү хурдан юм.

МБШТ-Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба, хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж

Default Avatar
Elch.mnМэдээний нийтлэгч
Холбоотой:Гандан хийд

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна