ШУУРХАЙ МЭДЭЭ:

Тэргүүн шадар сайдаар Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдаар М.Бадамсүрэнг томиллоо

Нийгэм

Хүннү хотын Сэргэлэн дэд станцын бүтээн байгуулалтын ажлын явц 95 хувьтай байна

Хүннү хотын Сэргэлэн дэд станцын бүтээн байгуулалтын ажлын явц 95 хувьтай байна

Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангах зорилгоор Төв аймгийн Сэргэлэн сумын 31 мянган га газарт Хүннү хотыг байгуулахаар төлөвлөсөн.

Хүннү хотын дэд бүтцийн барилга угсралтын ажил өнөөдрийн байдлаар дараах байдлаар үргэлжилж байна. Тодруулбал, 

  • 220/110-ын КВт-ын хүчин чадалтай Сэргэлэн дэд станцын явц 95 хувь; 

  • Хүннү дэд станцын бүтээн байгуулалт 84 хувь;

  • Үерийн хамгаалалтын дөрвөн сувгийн ажил 82 хувь;

  • “Чингис Хаан” олон улсын нисэх буудлыг түшиглэн “Улаанбаатар-Хүннү” транзит зочид буудлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд барихаар төлөвлөсөн бөгөөд бэлтгэл ажил 75 хувь;

  • Эхний ээлжийн 127,4 км авто замын зураг төслийг “ХЗТ авто зам” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд ажлын гүйцэтгэл 30 хувь; 

  • Хоногт 3000 шоо метр ус цэвэрлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийг “Комфорт Импекс” ХХК барьж буй. Барилга угсралтын ажил 26 хувьтай тус тус хэрэгжиж байна.

Уг хотод 150 мянган хүн оршин суух бөгөөд 80 мянган ажлын байр бий болно гэж тооцоолж буй. Мөн их, дээд сургууль, оюутны хотхон, төр захиргаа болон тээвэр логистикийн нэгдсэн цогцолбор байгуулж, эдийн засгийн чөлөөт бүс байхаар төлөвлөж байгаа юм. 

Default Avatar
Elch.mnМэдээний нийтлэгч
Холбоотой:НЗДТГ

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна