Нийслэлийн мега төслүүдийн нэг Туулын хурдны замын ажлын бүтээн байгуулалтын барилгын ажлыг гуравдугаар сарын 15-нд эхлүүлсэн. Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32 километр урт үргэлжилнэ.
Энэ талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр “Туулын хурдны замын авто замын барилгын ажлыг өнгөрсөн долоо хоногт эхлүүлсэн. Авто замын барилгын ажлын бэлтгэл бүрэн хангагдаж, түр замын ажлууд хийгдээд явж байна. Олон нийтийн сүлжээнд Туулын бургасыг устгах нь гэсэн мэдээлэл гарсан. Туулын хурдны замын ажлын хүрээнд ямар нэгэн байдлаар трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүд дээр бургасыг холдуулж шилжүүлэх ажил хийгдэхгүй. Хурдны замын трасст мод, бут сөөг дайрах нийт талбай 10 га бөгөөд үүнээс түр зам гаргах хэсэгт 3.4 га талбайд бут, улиас өртөхөөр байгаа. Харин нөхөн сэргээлтийн зардлыг зөвхөн нөлөөлөлд өртсөн хэсгээр бус, нийт 43.2 га талбайг хамруулан бүрэн хэмжээгээр нь тооцсон” гэв.
Энэ талаарх холбогдох албаныханы тайлбар:
Б.Одбаяр: Туулын хурдны замд 10 га талбайн мод, бут өртөнө
Т.Мөнхжаргал: Туулын бургасыг хядахгүй. Ундны усны эх үүсвэрт ч эрсдэл учрахгүй
Гүйцэтгэгч компани: Бид алт ухаж байгаль орчин сүйтгээгүй. Иргэд маань зөв ойлгож төслийг дэмжээрэй






