ШУУРХАЙ МЭДЭЭ:

Энэтхэг: Эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн цалинтай чөлөө олгоно

Нийгэм

Нийслэлийн хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралтын ажил дууслаа

Нийслэлийн хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралтын ажил дууслаа

Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, хүүхдүүдэд сэргээн засах үйлчилгээг хүртээмжтэй хүргэх зорилгоор баригдаж буй 80 ортой Хүүхдийн сэргээн засах төвийн барилгын ажил дуусаж, комисс ажиллах бэлтгэл ажил хангаж байна. Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тус эмнэлгийн барилга нь зоорьтой таван давхар, тэнхлэгээрээ 48мx16м хэмжээтэй бөгөөд гадна автомашины зогсоол, ногоон байгууламжийн хамт төлөвлөж гүйцэтгэсэн. Нийслэлийн Хүүхдийн сэргээн засах төвд жилд 600 орчим хүүхэд хэвтэн эмчлүүлдэг. Энэхүү 80 ортой шинэ барилга ашиглалтад орсноор жилд 3200 орчим хүүхэд хэвтэн эмчлүүлэх боломжтой болох юм. Барилгын ажлыг “Элбэггүн” ХХК гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ш.Адъяамаа
Elch.mnШ.Адъяамаа

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна