ШУУРХАЙ МЭДЭЭ:

Энэтхэг: Эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн цалинтай чөлөө олгоно

Дэлхийд

Японы ерөнхий сайд парламентаа тарааж, ээлжит бус сонгууль зарлахаа мэдэгдэв

Японы ерөнхий сайд парламентаа тарааж, ээлжит бус сонгууль зарлахаа мэдэгдэв

Японы Ерөнхий сайд Такаичи парламентаа тарааж энэ оны хоёрдугаар сарын 8-нд ээлжит бус сонгууль зарлахаа мэдэгдлээ.

Японы Ерөнхий сайд Санаэ Такаичи энэ долоо хоногт парламентын доод танхимыг тараах шийдвэр гаргаж, 2026 оны хоёрдугаар сарын 8-нд ээлжит бус сонгууль явуулахаа зарлалаа. Энэ нь түүний засаглалын эхэнд буй анхны томоохон улс төрийн сорилт юм.

Тэрбээр хэвлэлийн бага хуралд:

“Би өөрийн улс төрийн ирээдүйг энэ сонгуулийн үр дүн дээр тавьж байна. Иргэд миний удирдлага дор Японыг удирдахад итгэх эсэхээ шууд шийдээсэй гэж хүсч байна" гэж мэдэгджээ.

Энэ шийдвэр нь одоогийн парламентын гишүүдийн дөрвөн жилийн ээлжит хугацаанаас өмнө доод танхимыг тарааж, бүх 465 суудлын төлөө шинэ сонгууль явуулах нөхцөл бүрдүүлж байна.

Такаичи энэ шийдвэрийг иргэдийн дунд өндөр дэмжлэгтэй байх үед, засгийн газрын бодлогыг баталгаажуулах, эдийн засгийн өсөлт, татварын бодлого болон батлан хамгаалах зардлыг нэмэгдүүлэх зорилгоор гаргаж буйгаа онцолжээ.

 

Эх сурвалж: Reuters

Ш.Адъяамаа
Elch.mnШ.Адъяамаа
Холбоотой:Япон

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна