ШУУРХАЙ МЭДЭЭ:

COP17-ын гурав дахь өдрийн гурван хэлэлцүүлгээр бэлчээрийн мал аж ахуйд тулгарч буй бэрхшээл, сорилтыг даван туулах гарц, шийдлийг танилцууллаа

Нийгэм

Cайд Т.Аубакир Хан-Уул дүүргийн хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтэст ажиллалаа

Cайд Т.Аубакир Хан-Уул дүүргийн хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтэст ажиллалаа

Өнөөдөр Гэр бүл, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Идэр, Төсөв, санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Ж.Энхтөр, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн хэлтсийн дарга А.Хишигбаяр нар Хан-Уул дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтэст ажиллаж, үйл ажиллагаатай танилцлаа.

Хан-Уул дүүрэг нь 333.3 мянган хүн амтай бөгөөд үүнээс 138.4 мянга нь хүүхэд, 86.8 мянга нь өрх байна. Хүн амын өсөлттэй уялдуулан хүүхэд хамгаалал, сэтгэл зүйн үйлчилгээ, нөлөөллийн ажлыг эрчимжүүлэн хэрэгжүүлж буй талаар холбогдох албаныхан танилцууллаа.

Ажлын уулзалтын үеэр Гэр бүлийг дэмжих цогц хөгжлийн төв, олон улсын стандартад нийцсэн Түр хамгаалах байр байгуулах, хариу үйлчилгээний тусгай автомашины хэрэгцээ, албан хаагчдын нийгмийн баталгаа, орон тооны тулгамдсан асуудлыг хэлэлцэж, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ.

Мөн хүүхэд, гэр бүлд үзүүлэх үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах, салбар хоорондын уялдаа холбоог бэхжүүлэхэд онцгой анхаарч ажиллах чиглэл өгч, тулгамдсан асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэхээр боллоо.

 

Ш.Адъяамаа
Elch.mnШ.Адъяамаа
Холбоотой:Т.Аубакир

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна