Хууль зүйн туслалцааны хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, хууль зүйн анхан шатны зөвлөгөө, мэдээллийг цаг алдалгүй авах боломжийг бүрдүүлэх зорилгоор "Хуульч АІ" мобайл аппликейшныг Хууль зүйн туслалцааны төвөөс хөгжүүлж, хэрэглээнд нэвтрүүлж эхэллээ.
Хиймэл оюунд суурилсан "Хуульч Аl" аппликейшныг ашиглан иргэд хууль зүйн анхан шатны зөвлөгөө, мэдээллийг үнэ төлбөргүй авах боломжтой. Тус аппликейшн Эрх зүйн мэдээллийн нэгдсэн сан (www.legalinfo.mn)-ийн эрх зүйн актуудын мэдээлэлд тулгуурлан хууль зүйн зөвлөгөөг өгөх юм. Хэрэглэгч хууль зүйн зөвлөгөөг бичгээр болон дуу хоолойгоор харилцан ярианы хэлбэрээр авч болно.
Аппликейшныг сайжруулж байгаа бөгөөд үйл ажиллагаатай холбоотой санал, хүсэлтийг Хууль зүйн туслалцааны төвийн 51-261982 дугаарын утас болон info@lac.gov.mn цахим шуудангаар хүлээн авч байна.





