ШУУРХАЙ МЭДЭЭ:

Энэтхэг: Эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн цалинтай чөлөө олгоно

Нийгэм

Цахилгаан тасарснаас үүдсэн хохирлоо иргэн бүр нэхэмжлэх эрхтэй

Цахилгаан тасарснаас үүдсэн хохирлоо иргэн бүр нэхэмжлэх эрхтэй

Цахилгаан гэнэт тасарснаас болж үйлдвэр, үйлчилгээний газрын тоног төхөөрөмж, механизм эвдэрч гэмтсэн тохиолдолд тухайн иргэн, аж ахуйн нэгж хохирлоо хууль ёсоор нэхэмжлэх боломжтой. 

Эрчим хүч нийлүүлэх, түгээх байгууллага нь хэрэглэгчийг тасралтгүй, найдвартай цахилгаанаар хангах үүрэгтэй бөгөөд үйлчилгээний доголдлоос үүдэн хохирол учруулсан бол хариуцлага хүлээх хуультай.

Иргэний хуульд зааснаар гэм хор учруулсан этгээд хохирлыг бүрэн барагдуулах үүрэгтэй бөгөөд Эрчим хүчний тухай болон Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулиар хэрэглэгч үйлчилгээний алдаанаас үүдсэн хохирлоо нэхэмжлэх эрхтэй. 

Урьдчилан мэдэгдэлгүй, огцом болон давтамжтайгаар цахилгаан тасалсан, техникийн стандарт зөрчсөн тохиолдолд “эрчим хүчний дутагдал” гэдэг шалтгаан нь хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болдоггүй.

Хохирлоо нэхэмжлэхийн тулд эвдэрсэн тоног төхөөрөмжийн мэргэжлийн дүгнэлт гаргуулж, засвар үйлчилгээ, сэлбэг хэрэгслийн зардлын баримтыг бүрдүүлэн цахилгаан түгээх байгууллагад албан шаардлага хүргүүлэх шаардлагатай. Хэрэв шаардлагад хариу өгөхгүй эсвэл татгалзсан тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргах боломжтой.

Цахилгааны гэнэтийн тасалдал нь аж ахуйн нэгжүүдэд бодит хохирол учруулж байгаа тул иргэн, байгууллага бүр эрхээ мэдэж, учирсан хохирлоо хуульд заасан журмаар нэхэмжлэх нь зүйтэй юм. 

Ш.Адъяамаа
Elch.mnШ.Адъяамаа
Холбоотой:цахилгаан

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (8)

Х
Хишигсүрэн 800908392026 оны нэгдүгээр сар 26

Усны нассос амрахгүй ажилдаг болсон

И
Иргэн БЦ2026 оны нэгдүгээр сар 24

Хөргөгч их муухай дуутай болсон, нам даралтын нацос шатсан

5
50 inch 2026 оны нэгдүгээр сар 23

50 inch TV Shatasan Hanand suirluulsan 2r zalguur ajilahgui bga

6
6021055 Amarbaysah2026 оны нэгдүгээр сар 23

Tog tasarch notsoos shatchihlaa 180,000tugruguur avaj solison bolno

Z
Zochin2026 оны нэгдүгээр сар 23

Manaix svvliin 2 odor tog odort 3.4n udaa tasraad xorgogch evderchixlee yaax yum bee

Z
Zpchin2026.01.23

Niitleliig ni sain unshaachee? Hariu ni bhad l yahiim be geed hutsaad bhiin

О
Око2026 оны нэгдүгээр сар 23

Тог тасраад зурагтаа асаасан тал нь хар тал нь цагаан болсон хаана хандах вэ

Z
Zochin2026.01.23

Niitleld hariu ni mongoloor bichsen bna

З
зочин 2026 оны нэгдүгээр сар 22

хөөе худлаа юманд ард иргэдийг битгий сэвээд байгаарай сэтгүүлч гуай. ямар нийгэм улсад амьдарч байгаагаа мэдэрч газрын юм яриарай. тэнгэрийн амьдралаас хол хүн гуай

Б
Бат-Орших 2026 оны нэгдүгээр сар 22

Манай зурагт сонин болжхосон зураас гараад дараа шатахаар бид хохироод үлдэх юм байхдаа