ШУУРХАЙ МЭДЭЭ:

Тэргүүн шадар сайдаар Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдаар М.Бадамсүрэнг томиллоо

Эдийн засаг

Tөрийн нарийн бичгийн дарга И.Батхүү Люксембургийн хөгжлийн хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөлтэй уулзлаа

Tөрийн нарийн бичгийн дарга И.Батхүү Люксембургийн хөгжлийн хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөлтэй уулзлаа

Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү Люксембургийн хөгжлийн хамтын ажиллагааны байгууллага (LuxDev)-ын Глобал хөтөлбөрүүдийн газрын захирал Пьер-Анри Донкелийг хүлээн авч уулзав.

Монгол Улсын Засгийн газар,  Люксембургийн Их Гүнт Улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны ерөнхий хэлэлцээр байгуулах ажлын бэлтгэл, явц, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. 

Мөн Люксембургийн талын буцалтгүй тусламжаар тоног, төхөөрөмж нийлүүлэх, эмч, ажиллагсдын чадавхыг сайжруулахаар шийдвэрлэсэн "Монгол Улсад Үндэсний зүрх судасны төв байгуулах" төслийн бэлтгэл, хэрэгжилтийн явцын талаар мэдээлэл солилцож, Люксембургийн Засгийн газраас тус төслийг тууштай дэмжиж ирсэнд талархал илэрхийлж, уг төсөл нь зүрх судасны өвчлөлөөс шалтгаалах нас баралтыг бууруулж, эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтойг онцлов.

Default Avatar
Elch.mnМэдээний нийтлэгч
Холбоотой:ЭЗХЯ

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна