НИТХ-ын Зөвлөлийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тоог батлах тухай, Сүм, хийдийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хугацаа сунгах тухай болон бусад асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанд НИТХ-ын дарга Д.Ихбаяр, Зөвлөлийн гишүүн Т.Отгонболд, О.Зундуйдорж, Г.Ууганбаяр, З.Төмөртөмөө, Б.Сэргэлэнбаатар нар оролцлоо. Түүнчлэн НИТХ-ын ээлжит VII хуралдааныг ирэх баасан, даваа гарагуудад хийхээр товлолоо.










Өнөөдрийн хэлэлцсэн асуудлууд:
-Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тоог батлах
тухай,
-Сүм, хийдийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хугацаа
сунгах тухай
Хурлын үйл ажиллагаатай холбоотой бусад асуудал:
-Хурлын Зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай
-Хурлын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай
-Хурлын Ажлын албаны бүтцийг шинэчлэн батлах тухай
-Ажлын хэсэг байгуулах тухай (Хуралдааны дэгд өөрчлөлт
оруулах тухай )
-Ажлын хэсэг байгуулах тухай (Хяналт шалгалтын ажил
зохион байгуулах тухай





