ШУУРХАЙ МЭДЭЭ:

Тэргүүн шадар сайдаар Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдаар М.Бадамсүрэнг томиллоо

Нийгэм

Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа

Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа

Төрийн банк болон Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгуулж, гарын үсэг зурлаа. Талууд энэхүү шинэчилсэн түншлэлийн хүрээнд судалгаа, инновац, гарааны бизнесийг бойжуулах, бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн чадавхыг бэхжүүлэх, сургалт, зөвлөх үйлчилгээ үзүүлэх, оюутан, төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, санхүүгийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр далайцтай ажиллахаар тохиролцов.

 

Өнгөрсөн хугацаанд тус хоёр байгууллага бизнес эрхлэгчдэд зориулсан чадавхжуулах хөтөлбөрүүд, салбарын хөгжлийн чуулга уулзалтуудыг амжилттай зохион байгуулж, цахим сургалтын платформ хөгжүүлэх болон банкны ажилтнуудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зэрэг суурь ажлуудыг амжилттай хэрэгжүүлсэн юм. Үүний үр дүнд олон талын оролцоог нэгтгэсэн, үр өгөөжтэй түншлэлийн бат бөх суурь тавигдаад байна.

 

Өмнөх хамтын ажиллагааны хүрээнд голчлон онол, сургалт болон банкны хүний нөөцийг хөгжүүлэх суурь бэлтгэлд чиглэж байсан бол энэ удаагийн шинэчилсэн санамж бичиг нь судалгааны үр дүнгүүдийг зах зээлийн эргэлтэд оруулж гарааны бизнесийн экосистемийг хөгжүүлэх, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг чадавхжуулаад зогсохгүй бодит санхүүжилт, хөрөнгө оруулалтад зуучлах, мөн малчин өрхийн амьжиргааны загварын нарийвчилсан судалгаанд үндэслэн тэдний амьдралын хэв маягт тохирсон тусгайлсан санхүүгийн боловсролын агуулгыг шинээр боловсруулах зэрэг практик ач холбогдол өндөртэй, бодит эдийн засгийн үр өгөөжтэй төслүүдийг хэрэгжүүлэхээрээ онцлог давуу талтай юм.

 

Талуудын цаашдын хамтын ажиллагаа нь боловсрол, судалгаа, бизнес болон банк санхүүгийн салбарын уялдаа холбоог улам бэхжүүлж, мэдлэгт суурилсан бизнесийн хөгжлийг хурдасгах, хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэх замаар Монгол Улсын тогтвортой хөгжилд бодит хувь нэмэр оруулахыг зорьж байна.

 

Итгэл төгс - Ногоон ирээдүй Төрийн банк

Default Avatar
Elch.mnМэдээний нийтлэгч
Холбоотой:Statebank

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна