ШУУРХАЙ МЭДЭЭ:

Энэтхэг: Эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн цалинтай чөлөө олгоно

Улс төр

Сайд П.Наранбаярыг огцруулах шаардлагыг хүргүүлжээ

Сайд П.Наранбаярыг огцруулах шаардлагыг хүргүүлжээ

УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарт Боловсролын сайд П.Наранбаярт улс төрийн хариуцлага тооцож, огцруулах шаардлагыг хүргүүлсэн байна. Тэрбээр цахим хуудастаа "Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Төсвийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Боловсролын ерөнхий хууль, Улсын Их Хурлын баталсан төсвийн бодлогыг илт зөрчиж, 2026 оны төсвийн хэрэгжилтийг санаатайгаар доголдуулж, олон мянган багш, ажилтны цалин хөлс, нийгмийн баталгааг дордуулсан бодлогын хариуцлагыг хэн хүлээх вэ?

  • Цаг хугацаа алдаж,

  • Эрх зүйн актын эрэмбийг алдагдуулж,

  • Хуульд нийцээгүй тушаал, шийдвэр гаргаснаар боловсролын салбарыг системийн хямралд орууллаа.

Боловсрол бол улс орны ирээдүй. Ирээдүйг ингэж хохироож болохгүй. Хууль зөрчсөн бол хариуцлага хүлээх ёстой. Багш, ажилтнуудын эрх ашгийг зөрчсөн бол огцрох ёстой.

Иймд Боловсролын сайд П.Наранбаярыг огцруулахыг шаардаж байна" хэмээв.

Ш.Адъяамаа
Elch.mnШ.Адъяамаа
Холбоотой:П.Наранбаярыг

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна