ШУУРХАЙ МЭДЭЭ:

Энэтхэг: Эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн цалинтай чөлөө олгоно

Нийгэм

Өнөө шөнө энэ оны анхны том, тэргэл сар тэнгэрт мандана

Өнөө шөнө энэ оны анхны том, тэргэл сар тэнгэрт мандана

Өнөөдөр орой 2026 оны хамгийн анхны тэргэл (бүтэн) сар тэнгэрт мандана. Уг сар нь оны эхний бүтэн сар төдийгүй дэлхийд харьцангуй ойр байрлалтай тохиож буй тул энгийн үеийнхээс илүү том, тод харагдах онцлогтой юм.

Улаанбаатарын цагаар
 • Сар мандах: 16:35–16:40 цагийн орчим
 • Тэргэл үеийн оргил: 18:00 цагийн орчим
 • Сар шингэх: маргааш өглөө 08:50–09:00 цагийн үед
Сар мандах үедээ зүүн зүгээс харагдах бөгөөд оройн эхний цагуудад тэнгэрийн хаяанд ойр байхдаа улбардуу, том хэлбэртэй үзэгдэнэ. Хотын гэрэл багатай, задгай талбайгаас ажиглавал илүү тод харагдах боломжтой.

Одон орон судлалд уг тэргэл сарыг уламжлал ёсоор “Чоно сар” (Wolf Moon) хэмээн нэрлэдэг бөгөөд өвлийн улиралд тохиодог онцлогтой.
Иймд өнөөдөр орой тэнгэр ажиглах, зураг авах сонирхолтой иргэдэд таатай боломж бүрдэж байна.

Ш.Адъяамаа
Elch.mnШ.Адъяамаа
Холбоотой:Сар

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна