Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн болон Боловсролын сайд П.Наранбаяр нар албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө гаргасны дараа Засгийн газраас шинэ сайдуудын нэрийг зарласан. Энэ дагуу УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Боловсролын сайдад, Эрчим хүчний сайдад ХҮН намын саналыг үндэслэн Б.Найдалааг томилохоор Ерөнхий сайд өнөөдөр /2026.03.19/ чуулганы хуралдаанд танилцуулна.
Гэвч чуулганы ирц тодорхойгүй байгаа нь томилгоог батлахад эргэлзээ төрүүлж байна. 126 гишүүнтэй парламентын хувьд Ардчилсан нам 42 гишүүнтэй бөгөөд тэд УИХ-ын дарга Н.Учралыг албан тушаалаас чөлөөлөгдөх хүртэл чуулганы хуралдаанд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн. Ирц хүрэхгүй бол сайд нарыг томилох асуудал удаашрах магадлалтай юм.
Өнөөдрийн чуулганы ирц, улс төрийн бүлгүүдийн оролцоо нь Засгийн газрын шинэ бүрэлдэхүүнд батламж олгох үйл явцад шууд нөлөө үзүүлэх гол хүчин зүйл болж байгаа бөгөөд иргэд, олон нийт анхааралтай ажиглаж байна.






