Монгол Улсад Хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн хүрээнд Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолборт олон жил үр бүтээлтэй, тууштай ажилласан шилдэг алба хаагчид төрийн болон салбарын шагналаар шагнагдлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2026 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 84 дүгээр зарлигаар Төрийн шагналаар
-Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор тогооч Н. Лхагва,
-Алтан гадас одонгоор, нийтлэг үйлчилгээний хэлтсийн дарга Д. Анхболд,
-Алтан гадас одонгоор барилга ашиглалтын албаны дарга М. Ганчимэг,
-Хөдөлмөрийн хүндэт медалиар , барилгын засалчин Д. Эрдэнэчимэг,
-Хөдөлмөрийн хүндэт медалиар, харуулын ажилтан М. Дарамрагчаа,
-Хөдөлмөрийн хүндэт медалиар харуулын ажилтан Д. Мөнхбат нар шагнагдсан юм.
Шагнал гардуулах үеэр Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дарга Б.Баярсайхан хэлсэн үгэндээ:
"Хүүхэд бүрийн инээд хөөр, аюулгүй, тав тухтай орчны төлөө өөрсдийн залуу нас, хүч хөдөлмөр, халуун сэтгэлээ зориулан ажиллаж ирсэн та бүхнээрээ бахархаж байна. Хүүхдийн төлөөх та бүхний цагаан үйлс улам дэлгэрэх болтугай" хэмээн онцолж, халуун баяр хүргэлээ.![]()
Хүүхдийн аюулгүй байдлыг хангах харуул хамгаалалт, тэднийг найдвартай тээвэрлэх жолооч нар, ая тухтай орчныг бүрдүүлэгч инженер, дэд бүтцийн ажилчид болон амт чанартай хоолоор үйлчлэх тогооч нар бол зуслангийн үйл ажиллагааны хамгийн чухал тулгуур багана юм.











