MEC судалгааны төвийн 2026 оны нэгдүгээр сард хийсэн хамгийн сүүлийн судалгаагаар Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл, Монгол Ардын намын дарга Н.Учрал нарын улс төрийн үйл ажиллагаанд өгч буй үнэлгээг гаргажээ.
Тус судалгаа нь “Та өөрийн дэмжиж буй гурав хүртэлх улстөрчийг нэрлэнэ үү” гэсэн асуултад тулгуурласан бөгөөд сонгуулийн насны 1082 иргэн судалгаанд оролцсон байна.
Судалгааны дүнгээс үзвэл, О.Цогтгэрэл (Ардчилсан намын дарга) 18 хувийн дэмжлэг авч, өмнөх судалгаанаас 2 хувиар өссөн үзүүлэлтээр хоёрдугаарт жагсав.
Харин Н.Учрал (Монгол Ардын намын дарга, УИХ-ын дарга) 16 хувийн дэмжлэг авч, өмнөх судалгаанаас 1 хувиар өссөн ч нийт дүнгээр дөрөвдүгээр байранд бичигджээ.
MEC-ийн 2026 оны нэгдүгээр сарын судалгаагаар АН-ын дарга О.Цогтгэрэл МАН-ын дарга Н.Учралаас 2 хувиар илүү үнэлэгдэж, улс төрийн өрсөлдөөнд давуу үзүүлэлттэй гарсан байна.







