ШУУРХАЙ МЭДЭЭ:

Энэтхэг: Эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн цалинтай чөлөө олгоно

Улс төр

Багш нарыг хулхидсан Боловсролын сайдыг огцруулах асуудал хөндөгдөх үү?

Багш нарыг хулхидсан Боловсролын сайдыг огцруулах асуудал хөндөгдөх үү?

Багш, боловсролын салбарын ажилтнуудын цалинг нэмэгдүүлсэн гэх шийдвэр бодит байдал дээр хэрэгжихгүй болж, “цалин нэмэх” нэрийн дор бүх төрлийн нэмэгдлийг хассан нь хүчтэй шүүмжлэл дагуулж байна.

Салбарын цалинг 50 хувиар нэмэгдүүлсэн гэх П.Наранбаяр сайдын мэдэгдэл нь бодит орлогыг нэмэгдүүлэх бус, харин нэмэгдэл, урамшууллыг царцааснаар багш нарын цалин өмнөхөөсөө төдийлөн зөрөхгүй, зарим тохиолдолд буурах нөхцөл үүсгэж байгааг онцолжээ.

Үүнтэй холбоотойгоор Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос цалингийн нэмэгдлийг одоо мөрдөж буй “шинэ үндсэн цалин”-аас тооцож олгохыг шаардан, УИХ-ын дарга болон Ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн.

МҮЭ-ийн холбооноос уг шаардлагын хариуг 2026 оны хоёрдугаар сарын 2-ны дотор ирүүлэхийг Засгийн газраас шаардаж, уг хугацаанд тодорхой хариу ирүүлэхгүй тохиолдолд багш, боловсролын салбарын ажилтнуудын эрх ашгийг хамгаалах тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ гэдгээ албан ёсоор мэдэгдсэн.

Боловсролын салбарынхан амлалт, сурталчилгааны шинжтэй шийдвэр бус, бодит орлогыг нэмэгдүүлэх, хууль, журмын хүрээнд хэрэгжих цалингийн бодлого шаардаж байгаагаа илэрхийлж байна.

Ш.Адъяамаа
Elch.mnШ.Адъяамаа
Холбоотой:П.Наранбаяр

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна