ШУУРХАЙ МЭДЭЭ:

COP17-ын гурав дахь өдрийн гурван хэлэлцүүлгээр бэлчээрийн мал аж ахуйд тулгарч буй бэрхшээл, сорилтыг даван туулах гарц, шийдлийг танилцууллаа

Улс төр

“Xүүхдийн төлөө-за бол заавал хийе” үндэсний хөдөлгөөнийг танилцууллаа

“Xүүхдийн төлөө-за бол заавал хийе” үндэсний хөдөлгөөнийг танилцууллаа

Монгол Улсын Ерөнхий сайд Үндэсний зөвлөлийн тэргүүний санаачилсан хүүхдийн эрх, аюулгүй байдал, хамгааллыг сайжруулах зорилготой “Хүүхдийн төлөө-За бол Заавал хийе” үндэсний хөдөлгөөнийг танилцууллаа.

Тус үйл ажиллагаанд Батлан хамгаалах яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга хурандаа М.Батхуяг, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хүүхдийн эрхийн хууль тогтоомж, бодлого, төлөвлөлт хариуцсан шинжээч Ж.Азжаргал болон Батлан хамгаалах яамны харьяа байгууллагуудын эцэг, эхийн зөвлөлийн гишүүд оролцов.

“Хүүхдийн төлөө-За бол Заавал хийе” үндэсний хөдөлгөөн нь хүүхдийн эрх, хөгжил, хамгааллын асуудлаар олон нийтийн ойлголт, хандлагыг нэмэгдүүлэх, хүүхдийн сайн сайхны төлөөх санаачилга, үйл ажиллагааг бодит ажил хэрэг болгоход чиглэж байна.

Default Avatar
Elch.mnМэдээний нийтлэгч
Холбоотой:БХЯ

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна