ШУУРХАЙ МЭДЭЭ:

Тэргүүн шадар сайдаар Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдаар М.Бадамсүрэнг томиллоо

Улс төр

Нийслэлийн төсвийн орлого 3.8 их наяд, зарлага 4.5 их наяд төгрөгт хүрчээ

Нийслэлийн төсвийн орлого 3.8 их наяд, зарлага 4.5 их наяд төгрөгт хүрчээ

УИХ-ын Төсвийн байнгын хорооны ерөнхий хяналтын сонсголоор нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт болон хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилтийг өнөөдөр хэлэлцэж байна.

Сонсголын үеэр Сангийн сайд З.Мэндсайхан нийслэлийн төсвийн гүйцэтгэлийн талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр 2025 оны байдлаар нийслэлийн төсвийн орлого 3.8 их наяд төгрөгт, зарлага 4.5 их наяд төгрөгт хүрснийг онцолсон юм. Энэ нь өмнөх онтой харьцуулахад орлого 24 хувиар, зарлага 32 хувиар өссөн үзүүлэлт болж байна.

Төсвийн орлого өссөн хэдий ч зарлага нь орлогоосоо давсан хэвээр байгаа бөгөөд төсвийн алдагдалтай ажиллаж буйг мэдээллээ.

Мөн нийслэлийн төсвийн орлогын 70 орчим хувийг хувь хүний орлогын албан татвар (ХХОАТ) болон аж ахуйн нэгжийн орлогын албан татвар (ААНОАТ) бүрдүүлж байгааг дурдав. Татварын орлого тогтвортой нэмэгдэж байгаа ч зарлагын өсөлт өндөр байгаа нь анхаарал татаж буй асуудлын нэг гэв.

Харин төсвийн зарлага 32 хувиар өссөн нь дэд бүтэц, нийгмийн үйлчилгээ болон хотын хөгжлийн томоохон төслүүдэд зарцуулсан хөрөнгө оруулалт нэмэгдсэнтэй холбоотой гэж тайлбарлалаа.

Сангийн сайд З.Мэндсайхан цаашид нийслэлийн төсвийн алдагдлыг бууруулах, төсвийн сахилга бат, үр ашигтай зарцуулалтыг сайжруулах шаардлагатай байгааг онцлон тэмдэглэв.

Ш.Адъяамаа
Elch.mnШ.Адъяамаа

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна