ШУУРХАЙ МЭДЭЭ:

Тэргүүн шадар сайдаар Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдаар М.Бадамсүрэнг томиллоо

Нийгэм

Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна

Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна

Өнөөдөр "Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр" тохиож байна. Жил бүрийн дөрөвдүгээр сарын 30-ны өдөр дэлхий нийтээр хүүхдийн эсрэг хүчирхийллийг үл тэвчих уриан дор дуу хоолойгоо нэгтгэдэг.

 

Монгол Улс Хүүхдийн эрхийн тухай хууль болон Хүүхэд хамгааллын тухай хуулиар хүүхдийг зодож шийтгэхийг нийгмийн бүх орчинд хориглож, энэ чиглэлд бодит ахиц гаргасан. Ингэснээр хүүхдийн эрхийг хамгаалах эрх зүйн орчныг бэхжүүлсэн дэлхийн 49 дэх улс болсон юм. Мөн хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох зорилготой нөлөөллийн ажлуудыг зохион байгуулж, хууль эрх зүйн орчныг сайжруулах, олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсээр ирсэн.

 

Энэ өдөр улс орнууд эцэг, эх, асран хамгаалагчдыг хүүхэдтэйгээ зөв харилцах, хүмүүжлийн эерэг аргыг хэрэгжүүлэх талаар эргэцүүлэн бодохыг уриалдгаараа онцлог. Хүүхдийг зодож шийтгэх нь хүмүүжлийн зөв арга биш бөгөөд сэтгэлзүй, бие бялдарт сөрөг нөлөө үзүүлдэг. Иймээс хүүхдийг ойлгож, сонсож, урамшуулалд суурилсан харилцааг төлөвшүүлж, эерэг хүмүүжлийн арга барилыг хэрэгжүүлэх нь илүү үр дүнтэй юм.

Default Avatar
Elch.mnМэдээний нийтлэгч
Холбоотой:НЗДТГ

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна