ШУУРХАЙ МЭДЭЭ:

COP17-ын гурав дахь өдрийн гурван хэлэлцүүлгээр бэлчээрийн мал аж ахуйд тулгарч буй бэрхшээл, сорилтыг даван туулах гарц, шийдлийг танилцууллаа

Улс төр

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын нээлттэй өдөрлөг Сүхбаатарын талбайд боллоо

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын нээлттэй өдөрлөг Сүхбаатарын талбайд боллоо

Өдөрлөгийн хүрээнд иргэд төрийн үйлчилгээг нэг дороос, цаг хугацаа хэмнэн, түргэн шуурхай авах боломж бүрдэж, салбарын бодлого, үйл ажиллагаа, төсөл, хөтөлбөр, үйлчилгээний талаар мэдээлэл, зөвлөгөө авч, санал хүсэлтээ холбогдох байгууллагуудад шууд хүргэснээрээ онцлог байлаа. 

Ерөнхий газрын мэргэжилтнүүд хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр нийт 200 гаруй иргэн, хүүхдэд мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллалаа. Мөн бага насны хүүхдүүдэд зориулан зураг будах, шатар, оньсон тоглоом зэрэг хөгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж, хүүхдийн хөгжил, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх талаар зөвлөмж, мэдээлэл хүргэлээ.

Мөн Монголын Хүүхдийн Зөвлөл - Mongolian Children's CouncilМонголын Хүүхдийн Зөвлөл өдөрлөгийн үеэр 100 гаруй хүүхэд, иргэдэд хүүхдийн оролцоо, үйл ажиллагааныхаа талаар танилцуулга, мэдээлэл хүргэж, эцэг эх, асран хамгаалагчид болон сурагчдад зөвлөгөө өгсөн юм.

Түүнчлэн 108Хүүхдийн тусламж, хамгаалалын төвд 300 орчим эцэг эх, асран хамгаалагчдад хүүхэд хамгааллын үйлчилгээ, зөвлөгөө,  мэдээллийг хүргэн ажиллалаа. Монголын Үндэсний Зуслангуудын Холбоо / The National Camping Association хүүхдүүдэд зусланд амарснаар шинэ найз нөхөдтэй болох, зуныг дурсамжтай гоё өнгөрөөх зэрэг олон давуу талтайг танилцууллаа. Мөн шинээр үйл ажиллагаа явуулж байгаа зуслангууд олон нийтэд танилцуулга хийлээ. 

Ш.Адъяамаа
Elch.mnШ.Адъяамаа

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна