ШУУРХАЙ МЭДЭЭ:

Тэргүүн шадар сайдаар Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдаар М.Бадамсүрэнг томиллоо

Улс төр

Зам хөндлөн гарч байсан 10 настай хүүхэд автомашинд мөргүүлж гэмтжээ

Зам хөндлөн гарч байсан 10 настай хүүхэд автомашинд мөргүүлж гэмтжээ

Цагдаагийн байгууллагад өчигдөр /2026.06.08/ Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Автомашинд хүүхэд мөргүүлчихлээ” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Тодруулбал, “Делика” маркийн тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөнд оролцож явахдаа явган хүний гарцгүй хэсгээр зам хөндлөн гарч байсан 10 настай явган зорчигчийг мөргөж, гэмтээсэн нөхцөл байдал тогтоогдож, уг хэрэгт Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсээс шалгалтын ажиллагааг явуулж байгаа аж. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.5 дахь хэсэгт “Явган зорчигч нь 10 хүртэлх насны хүүхдийг замын хөдөлгөөнд харгалзаж явахдаа (энэ дүрмийн 5.4-т заасны дагуу жагсаалаар авч яваагаас бусад тохиолдолд) өөрөөсөө салгахгүй /хөтлөх, тэврэх, үүрэх, хүүхдийн тэргэнд түрэх гэх мэт/ авч явна” гэж заасан байдаг. Иймд эцэг, эх, асран хамгаалагчид бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж, замын хөдөлгөөнд оролцуулахдаа заавал хамт байж, аюулгүй байдлыг нь хангахыг анхааруулж байна.

Default Avatar
Elch.mnМэдээний нийтлэгч

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна